Хэдхэн хоногийн дараа сар Хаврын тэргүүн сар гарна. Энэ жилийн хувьд амралтын өдрүүдэд сар шинийн баяр таарч байна. Баяр амралтын өдрүүдэд цаг агаарын урьдчилсан төлөвөөр говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар өдөртөө +3,...+8 хэм хүртэл дулаан байх бол бусад нутгаар өдөртөө +2...-3 хэм хүрэх төлөвтэй байна.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр битүүний өдөр буюу 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орох бол шинийн 2-н буюу гуравдугаар сарын 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Тухайлбал, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуургатай байх бол шинийн 3-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Голын сав газраар, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр өдөртөө 13...-18 градус, шөнөдөө -29, -39 хэм хүртэл хүйтэн хонох төлөвтэй байна. Хангайн бүс нутгаар буюу Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө -6, -11 градус хүртэл хүйтэн бол шөнөдөө шөнөдөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.