“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж агаарын бохирдлыг бууруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

"Тавантолгой түлш" ХХК агаарын бохирдлыг бууруулах хүрээнд шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулахад анхаарч байна. Энэ хүрээнд "Энержи Ресурс" ХХК-ийн нүүрснээс татгалзаж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн нүүрсийг шахмал түлшний түүхий эд болгон ашиглаж ирсэн ч цаашид шинэ стандарт мөрдөхөөр боловсруулж байна. Тиймээс ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Цаашид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэн хэрэглээнд нэвтрүүлэх юм байна. Баяжуулсан чанартай нүүрсээр хийсэн түлш агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад эерэг үр дүн авч ирнэ гэж үзэж байгаа аж.

“Г.Ган-Очирын нийтэлсэн постонд дурдагдсан цагдаа энгэрийн камерын бичлэг бусад баримтуудаар буруугүй нь тогтоогдсон“ гэв
“Г.Ган-Очирын нийтэлсэн постонд дурдагдсан цагдаа энгэрийн камерын бичлэг бусад баримтуудаар буруугүй нь тогтоогдсон“ гэв
 
Анкарагийн гудамжийг цэвэрлэжээ
Анкарагийн гудамжийг цэвэрлэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!