Төрийн байгууллагаас илүү соёлын салбарынхан ажлын байрны хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

ХЭҮК-иос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажлын байран дахь дарамт аль салбарт илүү хөндөгдөж байгааг тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатарын хэлснээр төрийн алба, төрийн үйлчилгээний байгууллага тэр дундаа соёлын салбартай холбоотой дарамт хүчирхийлэл их байгааг онцлов. Энэ тухай тэрбээр "Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээний байгууллага соёлын салбартай холбоотой хөдөлмөр эрхлэлтийн гомдол ирж байна. Энэ дагуу 10 орчим байгууллагад шалгалт явуулахад ажлын байран дахь дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтын асуудал ч байна" гэлээ. Мөн үргэлжлүүлэн түүний мэдээлснээр төрийн байгууллагын 14 албан тушаалтанд хариуцлага тооцсон бөгөөд ихэнх нь соёлын салбарынхан болохыг дурдлаа.

ТЦА: Өвлийн бүсчлэл дээр таван шарын уулзвар нэмэгдсэн
ТЦА: Өвлийн бүсчлэл дээр таван шарын уулзвар нэмэгдсэн
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!