Г.Ууганбаатар: Шүүхийн мэдээллийн санд мэдээлэл байршуулахдаа хохирогч иргэнийг дахин хохироож болзошгүй нөхцөл үүссэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Хүний эрхийн үндэсний комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

----------------------

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: ШЕЗ-ы 2022 оны 39 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам батлагдсан. Шүүхээр шийдэгдэж буй шийдвэрүүд ил тод байршдаг. Гэхдээ зарим мэдээлэл нууцлалтай байх ёстой. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэдтэй холбоотой шүүхийн шийдвэр мэдээллийн санд тавигдах ёстой. Хэрэв бусад төрлийн шүүхийн шийдвэртэй холбоотой шүүхийн шийдвэрийг байршуулж байгаа бол хувь хүний нууцыг хамгаалсан, эмзэг мэдээллийг хамгаалсан тодорхой хэмжээнд хэн болох нь танигдахааргүй зохион байгуулалт хийж энэ мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой. Гэвч нэгэн төрийн бус байгууллагаас ХЭҮК-т гомдол ирсэн. 2024 оны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн материалыг Шүүхийн шийдвэрийн мэдээллийн санд илээр байршуулсан. Үүнээс үүдэлтэй тухайн хохирогч хүүхэд дахиж хохирол учрах эрсдэл нэмэгдсэн. Гэмт хэргийн улмаас сэтгэлзүйн гэмтэл сэдрэх, хохирогч болох эрсдэлтэй байна гэх гомдол ирсэн. Энэ нь шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн цахим санд мэдээллийг оруулахдаа тухайн хохирогч иргэнийг хэн болохыг тогтоогдох нээлттэй байдлаар мэдээлэл байршуулсан учраас комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд албан тоот шаардлага хүргүүлсэнд. Энд мэдээллийг ил байршуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох, шүүхийн мэдээллийн санд орж байгаа нээлттэй байршуулж буй мэдээллийг холбогдох хяналтыг тавьж дүгнэлт хийхийг хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариу ирүүлэхдээ шүүхийн цахим санд оруулсан мэдээллийн 39 хувь нь буюу 100 мянга орчим мэдээллийг холбогдох журмын дагуу байршуулсан. Дээрх кэйсийг ил болгосон албан тушаалтанд хариуцлага тооцсон. Дараа нь үүсэж буй асуудал нь ШШГЕГ-ын харьяа хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлууд прокурорын зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхлүүлдэг. Нэр бүхий хорих анги прокурорын зөвшөөрөлгүй хоригдлоор хөдөлмөр эрхлүүлсэн. Иймд ХЭҮК-иос тухайн ангийн захирагчид хариуцлага тооцохыг шаардсаны дагуу шүүхээс хариуцлага тооцсон гэх хариу ирүүлжээ. Комиссын гишүүний шаардлага зөвлөмж өнгөрсөн оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Г.Ууганбаатар: Хөгц, мөөгөнцөрт идэгдсэн байсан Дорноговь аймаг дахь ахмадын асрамжийн газрыг шинэчилж дууссан
Г.Ууганбаатар: Хөгц, мөөгөнцөрт идэгдсэн байсан Дорноговь аймаг дахь ахмадын асрамжийн газрыг шинэчилж дууссан
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!