Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас ердөө 20 хувь нь шаардлага хангаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн хүрээнд “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвээр хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгийн танилцуулгыг хийж, Мэргэжлийн салбарынхантай асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нээлттэй ярилцаж, асуудал, шийдлийг эрж байна. Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгждэг бөгөөд 20 хувь нь шаардлага хангаж байна. Харин үлдсэн хувийг нь өөрчлөх болон шинэчлэх шаардлагатай гэсэн үнэлгээг 2022 онд хийсэн гэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй стандартууд, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр илтгэл танилцууллаа. Түүний танилцуулснаар салбарын хэмжээнд мөрдөгдөж буй 768 стандартаас 18 хувь нь хэвээр үлдээж болох, 28 хувь нь шинэчлэх шаардлагатай, 11 хувь нь шууд хүчингүй болгох, 43 хувь нь орлох эрх зүйн баримт бичиг гарсны дараагаар хүчингүй болгох боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

ЭМЯ: Хавдрын химийн эмчилгээний таван нэр төрлийн тариаг БНСУ-аас хүлээн авахаар болжээ
ЭМЯ: Хавдрын химийн эмчилгээний таван нэр төрлийн тариаг БНСУ-аас хүлээн авахаар болжээ
 
Арилжааны банкууд хамтран АТМ-ны гүйлгээний шимтгэлээ 100 төгрөг болголоо
Арилжааны банкууд хамтран АТМ-ны гүйлгээний шимтгэлээ 100 төгрөг болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!