Ч.Лодойсамбуу: Худал хуурмагтай нь зууралдах сонирхол алга. ЕС-ын 6 жилийнх нь ажлын үзүүлэлт хэлээд өгнө. Самбараа тавьж байгаад яриад өгөмз

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа хоёрдугаар сарын 7-нд мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар гарын үсэг зураад буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Гэрийн хаягийг минь зарлалаа. Байр түрээсэлсэн биш эздийнх нь хамсаатан болгох гэж чичирлээ. Ичээд ум хумгүй нүүж байна гээд л цуурлаа. Хаа хамаагүй хүнээр хадам аав ч хийж үзүүллээ. Тоохгүй ээ. Худал хуурмагтай нь зууралдах сонирхол алга. Ингэлээ гээд гол нь Л.Оюун-Эрдэнэ та сайн Ерөнхий сайд болчихгүй. Муу гэлээ гээд та нар шиг элдвээр гүтгэж доромжлох ч үгүй. Зургаан жилийнх нь ажлын үзүүлэлт хэлээд өгнө. Самбараа тавьж байгаад яриад өгөмз" гэж жиргэжээ.

Тэрбээр өмнө нь "Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Гэсэн ч 40 мянган хүн намайг дэмжиж томилсон. Хүмүүс тэнэг биш. Миний мундагт биш Оюукын мууд өгсөн дүн. Дуустал нь явна" гэж бичиж байв.

БСБ групп компанийн 2024 оны дэлгүүрийн ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
БСБ групп компанийн 2024 оны дэлгүүрийн ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!