БСБ групп компанийн 2024 оны дэлгүүрийн ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 23 секунд

34 жилийн түүхт БСБ групп компанийн ажилчид 2024 оны турш өөрсдийн ажлын амжилтыг батлан харуулж нийт борлуулалтаараа бусдыгаа манлайлсан шилдэг дэлгүүр болон шилдэг худалдааны зөвлөхүүдийг шагнан урамшууллаа. Шилдэг дэлгүүр шагналын эзнээр “Л.Цэцэнбаатар менежертэй БСБ Мегастор Компьютерийн дэлгүүр” шалгарч хамт олноороо гадаадад аялах эрх болон мөнгөн шагналын эзэд болсон. Удаах байруудад “Г.Оюундалай менежертэй БСБ Оффис Мебелийн дэлгүүр” болон “Б.Бүрэнчимэг менежертэй БСБ Lifestyle гэрийн мебелийн дэлгүүр” тус тус шалгарлаа.

Шилдэг дэлгүүр “ТЭРГҮҮН БАЙР” - Л.Цэцэнбаатар менежертэй БСБ Мегастор Компьютерийн дэлгүүр


Шилдэг дэлгүүр “ДЭД БАЙР” - Г.Оюундалай менежертэй БСБ Оффис Мебелийн дэлгүүр

Шилдэг дэлгүүр “ГУТГААР БАЙР” - Б.Бүрэнчимэг менежертэй БСБ Лайфстайл гэрийн мебелийн дэлгүүр

БСБ Групп компани 2024 онд “Reward Point” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх салбар дэлгүүрийн ажилчдыг улирлын болон жилийн ажлын үзүүлэлтээр өрсөлдүүлэн нийт 150 сая төгрөгийн шагналын сангаар урамшууллаа.

Тус өдөр 2024 оны Reward point буюу худалдааны зөвлөхүүдийн уралдааны жилийн уралдааны ялагчид тодорсон бөгөөд эхний 5 байрын эзэд электрон бараа, гар утас зэргээр шагнуулж, бусад худалдааны зөвлөхүүд өөрсдийн амжилтын үр дүнгээр мөн шагнагдсан.

  1. БСБ Лайфстайл Гэрийн мебелийн дэлгүүрийн мэргэшсэн худалдааны зөвлөх Ц.Батням тодорч “ХОСООРОО ГАДААДАД АЯЛАХ” эрх,
  2. БСБ Мегастор Компьютерийн дэлгүүрийн худалдааны зөвлөх З.Доржсүрэн iPhone 16 Pro Max гар утас,
  3. БСБ Лайфстайл Оффис Мебелийн Дэлгүүрийн худалдааны зөвлөх Г.Оюун-Эрдэнэ Sony брэндийн 75” зурагт,
  4. БСБ 100 айл Суперстор худалдааны зөвлөх Н.Чойжамц Electrolux брэндийн бүрэн автомат угаалгын машин,
  5. БСБ Мегастор Компьютерийн дэлгүүрийн худалдааны зөвлөх Б.Тулга iPad Pro-гоор тус тус шагнууллаа.

БСБ групп компанийн электрон бараа, компьютер, гэрийн болон оффис мебелийн дэлгүүрийн нийт ажилчиддаа цааш цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Ц.Элбэгдорж: Бие нь газарт, билиг нь тэнгэрт түгсэн их хааны мах цусны тасархай үр удмууд нь амьд байсансан бол
Ц.Элбэгдорж: Бие нь газарт, билиг нь тэнгэрт түгсэн их хааны мах цусны тасархай үр удмууд нь амьд байсансан бол
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!