ШҮҮХ: Нэг зөрчилд давхардуулж шийтгэл оногдуулахгүй гэх үндэслэлээр Rookie-д холбогдох хэрэг хаагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

У.Мөнхбагана буюу рэппер Rookie өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд согтуугаар машин жолоодож 30 хоног баривчлагдсан.

Тэгвэл түүнд холбогдох зөрчлийг хэргийг Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн тойргийн шүүх өчигдөр /2025.02.17/ хэлэлцэж шүүх хэлэлцэхээс татгалзжээ.

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс У.Мөнхбагана “2024 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ өөрийн фейсбүүк хаягаас олон нийтийн цахим сүлжээнд шууд лайв бичлэг хийж “Олон нийтийн газар, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан” зөрчилд холбогдуулж ирүүлснийг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзжээ.

Учир нь зөрчилд холбогдогч У.Мөнхбаганыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэгт нэг үйлдэл, эс үйлдэхүй нь хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасан бөгөөд У.Мөнхбагана нь үйлдэлдээ хамгийн хүнд буюу баривчлах шийтгэл авсан байна. Эдгээр нь зөрчлийн шинжтэй гэж үзвэл, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн зөрчлийн аль хүндээр нь шийдвэрлэхээр хуульд тусгайлан хуульчлан тайлбарласан байна.

Харин эрх бүхий албан тушаалтан Зөрчилд холбогдогч У.Мөнхбаганын үйлдлийг тус, тусад нь шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн нь холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулахаас гадна, Зөрчлийн тухай хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж шүүхээс дүгнэжээ.

Нийслэлийн таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсжээ
Нийслэлийн таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!