Нэг эх үүсвэрийн эмүүдийг ЭМДС-ийн 50-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 48 секунд

Монгол Улсын Засгийн газраас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн. Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний 10 нэрийн эм зах зээлд нэвтрээд байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр иргэдийн гар дээр нэг эх үүсвэрийн татан авалтаар Dongkoo Bio & Pharm эмийн үйлдвэрийн Амлодипин/Валсартан 10/160 мг шахмал (Авалтан), Амлодипин/Валсартан 5/160 мг шахмал (Авалтан), Дапаглифлозин 10 мг шахмал (Дапапрозин), Итраконазол 100 мг капсул (Спонекс), Клопидогрел 75 мг шахмал (Клопина) гэсэн чихрийн шижин, артерийн даралт бууруулах, цус шингэлэх эмүүд хүрч эхлээд байгаа бол Хавдар судлалын үндэсний төв Korea United Pharm эмийн үйлдвэрийн 5 нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг эмчилгээндээ нэвтрүүлээд байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь тухайн хэлцлийн үнийг Монгол Улсын эмийн бүртгэлд байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсаас бүртгэгдсэн ижил олон улсын нэршлийн эмүүдийн импортын үнэтэй харьцуулахад 30-92%, бусад улстай харьцуулахад 23-94% хямд байна.

2025 оны 1 сарын байдлаар нэг эх үүсвэрийн эмүүдийг эрүүл мэндийн даатгалын сангийн 50-70 хувийн хөнгөлөлттэй үнээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээтэй эмийн сангаас авах боломжийг бүрдүүлээд байна. Жишээ нь чихрийн шижингийн үед хэрэглэх Дапаглифлозин 10 мг шахмал эмийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлснээр 1 ш нь 220 төгрөг буюу 6160 төгрөгөөр худалдан авах боломжтой болсон юм.

Засгийн газрын 42 дугаар тогтоолын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас “Эмийн хадгалалт, түгээлт, ложистикийн тендер”-үүдийг tender.gov.mn хаягаар нээлттэй зарлаж, шалгарсан Эм ханган нийлүүлэх байгууллага нь эмийн сан болоод эрүүл мэндийн байгууллагууд руу эмийн хадгалалт, түгээлтийг холбогдох хууль, журам болон стандартад нийцүүлэн хийж, иргэдэд түгээж байна. 2 удаагийн ложистикийн тендер зарласан. Үүнд:

Ложистикийн үйлчилгээ авах ЭЭХХЗГ/20240203006 дугаартай тендер нь харьцуулалтын аргаар 2024.10.29-ны өдөр зарласан бөгөөд 2024.11.04-нд тендерийг нээж Азифарма ХХК шалгарч гэрээ байгуулсан.

Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авснаар эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад үүсэх санхүүгийн дарамтыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Ирэх сар МЕНИНГОКОККТ халдварын оргил үе тул золгохдоо 0-14 насны хүүхдийг үнсэхгүй байхыг анхааруулав
Ирэх сар МЕНИНГОКОККТ халдварын оргил үе тул золгохдоо 0-14 насны хүүхдийг үнсэхгүй байхыг анхааруулав
 
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!