Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сар МЕНИНГОКОККТ халдварын оргил үе тул золгохдоо 0-14 насны хүүхдийг үнсэхгүй байхыг анхааруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр “Цагаан сар” менингококкт халдварын дэгдэлтийн “оргил үе” буюу гуравдугаар сард тохиож байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.

Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг. Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг.

Судалгаанаас үзвэл манай улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна.

С.Жамбалжамц дугуйн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ
С.Жамбалжамц дугуйн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ
 
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза“-ийн уулзвар хүртэлх замыг нөгөөдөр ХААНА
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза“-ийн уулзвар хүртэлх замыг нөгөөдөр ХААНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.