Н.Мандуул: Хямд, төсөр аргаар дулаалж чадвал эрчим хүчний хэрэглээ 40-65 хувь буурах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Чингэлтэй дүүрэг энэ сарын 10-наас буюу өчигдрөөс эхлэн "Дулаалъя" аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдээр мэргэжлийн инженерүүдтэй цуг очиж, дулаан алдалтын хэмжилт хийж, хаагуур дулаан алдалт их байна, байшин барилгаа хэрхэн зөв дулаалах зөвлөгөө өгч буй аж.

Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Н.Мандуул "Нийслэл, ЭХЯ-ны зүгээс дулааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, нүүрснээс гадна газ, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг судалж, "Яндангүй бүс" зэрэг санаачилгуудыг төлөвлөж байгаа.

Эдгээр ажлууд газар дээрээ үр дүнтэй болж, утаа буурч, хамгийн гол нь өрхийн хэрэглээний зардал багасахын тулд айл өрхүүд байшин, гэрээ хэрхэн дулаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал.

Хийгдсэн судалгаа зөндөө байна. Тэдгээрийг бодит практик дээр буулгаж, амьдрал дээр хэрэгжих нөхцөлийг бий болгохын тулд Чингэлтэй дүүрэг "#Дулаалъя" аян зохион байгуулж байгаа юм.

Хямд, төсөр аргаар дулаалж чадвал эрчим хүчний хэрэглээ 40-65% буурах боломжтой" гэлээ.

Б.Өсөхбаяр: Үйлдэгдэж байгаа 3 зөрчил тутмын 1 нь хүн хоорондын харилцаанаас болж байна
Б.Өсөхбаяр: Үйлдэгдэж байгаа 3 зөрчил тутмын 1 нь хүн хоорондын харилцаанаас болж байна
 
С.Баяр: Манай ЗГ алдаа гаргасан. Нэг бол төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100 хувь хүргэх ёстой байж. Тиймээ З.Энхболд дарга аа
С.Баяр: Манай ЗГ алдаа гаргасан. Нэг бол төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100 хувь хүргэх ёстой байж. Тиймээ З.Энхболд дарга аа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!