Монголбанк: 4.9 тэрбум орчим ам.долларын нөөц импортын 5 сарын хэрэглээг хангахуйц хэмжээнд байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 45 секунд

Монгол Улс ам.долларгүй боллоо гэж эдийн засагч Д.Ангар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна. Харин үүнийг Монголбанк үгүйсгэж дараах тайлбар мэдээллийг өглөө. Тус банкнаас,

- Монгол Улс валютгүй боллоо, баларлаа, сүйрлээ гэх маягтай хариуцлаггүй мэдэгдэл хийж, олон нийт, зах зээлд буруу ташаа хүлээлт үүсгээд эхэллээ. Та бүхний мэддэгчлэн ханшийн энэхүү хөдөлгөөн нь жилийн дунджаар харахад тодорхой үеүүдэд буюу 9-10 дугаар сард ажил үйлчилгээ идэвхжих үед, сар шинийн баярын үеэр гэх мэт эрэлт нэмэгддэг үеүүдэд хэлбэлздэг.

Сүүлийн жил, саруудад гадагшаа чиглэлтэй аялал жуулчлал нэмэгдсэн, автомашины импорт мөн том дүнгээр нэмэгдсэн зэрэг тодорхой шалтгаан, хүчин зүйлсийн нөлөө байна. Мөн улирлын чанартайгаар уул уурхайн зарим үйлдвэрлэл сааржмагждагтай холбоотойгоор валютын орох урсгал саардагтай ч уялддаг.

Гэсэн ч гадаад валютын улсын нөөц 2024 оны эцсийн байдлаар 5,5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд очсон үзүүлэлт болсон. Түүнээс гадна одоо байгаа 4.9 тэрбум орчим долларын нөөц маань валютын төлбөртэй барааны төлбөрийн 5 шахам сарын хэрэглээг хангахуйц хэмжээнд байна.

Ер нь бол ОУ-д тавигддаг шаардлага, стандартаараа 3 сарын хэрэглээний төлбөрийг хангаж байхад хангалттай гэж үздэг. Бас нэг агуулга нь банкнууд валютын хязгаарлалт хийж эхэлсэн гэх тухай мэдээлэл юм.

Дөнгөж өчигдрийн байдлаар банкнуудад ямар нэг байдлаар хязгаарлалт мөрдүүлсэн зүйл үгүй бөгөөд Монголбанкны зүгээс банкнуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн хэмжээнд нь биелүүлээд явж байгаа тул дээрх шиг асуудал үүсээгүй гэж хэлж болно.

Монголбанкнаас зарласан валютын ханш 2025 оны Хоёрдугаар сарын 10 өдрийн хаалтын ханшаар доллар 3,455.89 төгрөгийн ханштай байна. Эцэст нь, том дүр зурагаараа дан ганц дотоодын гэлтгүйгээр гадаад зах зээлээс, тэрдундаа АНУ-БНХАУ-ын хооронд үүссэн "худалдааны дайн", үнэ тарифын асуудал нь манай эдийн засагт зохих үр нөлөөгөө үзүүлэх эрсдэл, дарамт бодитойгоор бий болсон гэлээ.

Бурханы хүү Б.Баярбаатарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
Бурханы хүү Б.Баярбаатарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
 
З.Нарантуяа: Захын гудамжны хүүхнээр төрийн өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Эргүүлэн тат
З.Нарантуяа: Захын гудамжны хүүхнээр төрийн өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Эргүүлэн тат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!