1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Эрдэнэс Тавантолгой” компанид Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. Өнгөрсөн оны ногдол ашгийн эхний хэсгийг шинэ он гарахын өмнө иргэдэд 121,500 төгрөг олгосон бол нэг, хоёрдугаар сард олгох ёстой үлдэгдэл ногдол ашгийг цагаан сарын өмнөхөн олгох уу гэх хүлээлт иргэдийн дунд байна. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас өгсөн мэдээллээр, компанийн санхүүгийн тайлан гарсан бөгөөд ТУЗ хоёрдугаар сарын 19-ны өдрийн дотор хуралдах ёстой юм байна. Хэрэв ТУЗ шийдвэр гаргавал үлдэгдэл ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ гэсэн үг .

Мөн "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт "Компанийн гуравдугаар улирлын тайлан гарсан тул компанийн тухай хуулиар аудитын тайлан баталгаажсаны дараа 50 хоногийн дотор ТУЗ цэвэр ашгаасаа хуваарилах шийдвэрээ гаргасан даруйд олгогдоно" гэж байв.

Чингэлтэй дүүрэг “Дулаалъя“ аян зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг “Дулаалъя“ аян зохион байгуулж байна
 
ЭТТ: 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэхийг энэ сарын 19-ний дотор шийднэ
ЭТТ: 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэхийг энэ сарын 19-ний дотор шийднэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!