Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Чингэлтэй дүүрэгт ирэх даваа гарагаас эхлэн “Дулаалъя“ аян зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул мэргэжлийн инженерүүдтэй хамтран ирэх долоо хоногоос гэр хорооллын айлуудаар явж гэр, байшингийн дулаан алдагдлын талаар зөвлөгөө өгч ажиллахаар болжээ.

Энэ тухай тэрбээр "Чингэлтэй дүүрэгт ирэх даваа гарагаас эхлэн "Дулаалъя" аян зохион байгуулна. Гэр хорооллын айл өрхүүдээр мэргэжлийн инженерүүдтэй цуг очиж, дулаан алдалтын хэмжилт хийж, хаагуур дулаан алдалт их байна, байшин барилгаа хэрхэн зөв дулаалах талаар зөвлөгөө өгнө. Цаашид, өрх гэр бүр өөрсдийн боломжоороо байшин, гэрээ дулаалахыг уриалж байна. Дүүргийн зүгээс зөвлөн тусална" хэмээв.

VISUAL TOIM: “Утаарсан“ утааны сонсгол
VISUAL TOIM: “Утаарсан“ утааны сонсгол
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.