Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх, ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатар, МАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъяан нар Ерөнхий сайдад зөвлөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын өдрүүдэд салбарын асуудал хариуцсан зөвлөхүүдээ гаднаас томилж, хотын асуудалд олон намын төлөөлөлтэй хоршиж ажиллахаа мэдэгджээ. Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяаныг зөвлөхөөр томилсон тухай бид өмнө нь мэдээлж байсан юм.

Түүнчлэн гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүхийг Гэр хороолол, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон байна. Түүний хувьд хотын дарга асан Э.Бат-Үүлийн ойрын хүн гэгдэх бөгөөд саяхан Ерөнхий сайд Э.Бат-Үүлийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг зохицуулж удирдлагаар хангах шуурхай штабын зөвлөхөөр томилсон юм. Ийнхүү түүний хүнийг өөрийн зөвлөхөөр авч ажиллуулсан нь багагүй шүүмжлэл дагуулах болов.

Үүнээс гадна ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг мөн Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. Түүний хувьд 2015 онд төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан билээ. Сүүлд ТВ9 телевизийн ярилцлагад орох үеэрээ тэрбээр "Тагнуулын байгууллагад ажиллаж байх үед төрийн өндөр албан тушаалтны авлигын хэрэгтэй холбоотой баримтыг мэргэжлийнхээ чиг үүргийн дагуу, харьяалагдах байгууллагад нь шилжүүлснийхээ төлөө улсын нууцыг задруулсан гэх үндэслэлээр таван жил хоригдсон" хэмээн ярьсан байдаг.

“The Mongolz” баг нөгөөдөр Туркийн “Eternal Fire” багтай тоглоно
“The Mongolz” баг нөгөөдөр Туркийн “Eternal Fire” багтай тоглоно
 
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинийг Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн бодлогын зөвлөл“ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинийг Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн бодлогын зөвлөл“ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!