МҮБХ: Допинг илэрсэн бөхчүүдийн талаар ташаа мэдээлэл гарсанд харамсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2025.01.31/ мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд "Сүүлийн үед цахим орчинд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаар болон зарим бөхийн хариуцлагын хугацаатай холбоотой ташаа мэдээлэл тодорхой давтамжтайгаар цацагдаж, нэр бүхий сайтаар МҮБХ-ны эрх бүхий албан тушаалтан энэ талаар мэдээлсэн мэтээр бусдын нэр, зургийг зөвшөөрөлгүй ашиглан худал мэдээ түгээн нийтэлж, бөх сонирхогчид болон олон нийтийг төөрөгдүүлж буйд харамсаж байна.

Допингийн эсрэг үндэсний дүрэм болон ОУ-ын шинэчлэгдсэн дүрэмд допингийн зөрчил гаргасан тамирчины эрхийг харгалзан тухайн тамирчин хүсэлт гаргасан тохиолдолд үр дүнг олон нийтэд зарлах шаардлагагүйг заасан болно.

МҮБХ нь аливаа асуудалд хууль, журмыг сахин ажилладаг бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ханддаг. Холбооны үйл ажиллагааны талаар албан ёсны тайлбар авах мэргэжлийн ур чадвартай сэтгүүлчдэд бид мэдээлэл өгөхөд ямагт татгалзахгүй ажиллаж ирсэн. Иймд цахим орчинд зарим сайтууд иргэдээс хандалт авах, дагагчдын тоог нэмэх зорилгоор бөхчүүдийн талаар худал мэдээлэл тарааж байдагт иргэд, бөх сонирхогчид та бүхнийг аливаа асуудалд бодит дүгнэлт хийж байхыг хүсье" гэжээ.

May be an image of text

ХУВААРЬ: Хоёрдугаар сард болох бөхийн БАРИЛДААНУУД
ХУВААРЬ: Хоёрдугаар сард болох бөхийн БАРИЛДААНУУД
 
Х.Ихмөрөн: Барилгын стандарт, газар олголт зэрэг нийслэлд нэн тулгамдаж байгаа асуудлууд дээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана
Х.Ихмөрөн: Барилгын стандарт, газар олголт зэрэг нийслэлд нэн тулгамдаж байгаа асуудлууд дээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!