Ч.Уртнасан: Хүүхэд тань 39-40 хэм хүртэл өндөр халуурч, тууралт гарч эхэлбэл цаг минут алдахгүйгээр эмнэлэгийн байгууллагад хандах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, зарим сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс цахим хэлбэрт шилжүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, Налайх дүүргийн онцгой комисс, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийж байна. Энэ үеэр, ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан "Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. Эрсдэлт бүлгийн ойрын хавьтлуудыг бүгдийг нь тодорхойлж дууссан. Бүгд эмчийн хяналтад байгаа. Эмнэлзүйн тандалтаар одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Хүндрэл эндэгдэл өндөртэй өвчин учраас хүүхэд тань 39-40 хэм хүртэл өндөр халуурч, тууралт гарч эхэлбэл цаг минут алдахгүйгээр эмнэлэгийн байгууллагад хандах хэрэгтэй. Айл бүр гэртээ халууны шилтэй байж, хүүхэд тань халуурсан тохиолдол халууныг нь заавал үзэж хянах хэрэгтэй байна.

Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийг 38 сарын дараа дуусгаж, 1 литр бүтээгдэхүүний үнэ 2100 орчим төгрөг болно
Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийг 38 сарын дараа дуусгаж, 1 литр бүтээгдэхүүний үнэ 2100 орчим төгрөг болно
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!