Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Бундан НҮТББ “Зүрх мартахгүй” төсөл дээр хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар МИАТ ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлд дэмжлэг үзүүлж, Бундан НҮТББ-ын эмч, албан хаагчдыг олон улс болон Монгол орны алслагдсан аймгууд руу очин төрөлхийн зүрхний өвчтэй, эмнэлгийн тусламж нэн шаардлагатай хүүхдүүдэд үзлэг хийхээр явахад нислэгийн тийзийг үнэ төлбөргүй олгохоос гадна Улаанбаатар хотод ирж, зүрхний хагалгаанд орох хүүхдийг асран хамгаалагчийн хамт үнэ төлбөргүй тээвэрлэхээр боллоо.
“Зүрх мартахгүй” төсөл нь дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 21 аймаг 300 сумдыг хоёр удаа бүтэн тойрч, нийт 40.000 гаруй хүүхдэд үзлэг хийж, яаралтай хагалгаа хийх шаардлагатай 1300 орчим хүүхдэд хагалгаа хийсэн байна. Цаашид уг төсөл нь зөвхөн Монголд төдийгүй БНАСУ, Киргиз, Тува, Бутан зэрэг улсад хэрэгжих юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!