Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗБХ: Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.01.27) хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн тус хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Хэлэлцээрт талуудын эрх ашгийг эн тэнцүү хангах зохицуулалтуудыг тусгах, Улсын Их Хурлын холбогдох тогтоолтой нийцүүлэх, дотооддоо гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаандаа харилцагч талын оролцоог хязгаарлах, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээний хяналтыг сайжруулах, хил холболт хийсэн төмөр замаар дотоодын бусад аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх боломжтой байх, аль нэг талд давуу байдал олгохгүй байхад анхаарахыг гишүүд хэлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Сэтгүүлч Э.Ижилболд БНСУ-ын tvN телевизийн нэвтрүүлэгт зочноор уригдаж, Монгол Улсынхаа түүхийн талаар ярьжээ
Сэтгүүлч Э.Ижилболд БНСУ-ын tvN телевизийн нэвтрүүлэгт зочноор уригдаж, Монгол Улсынхаа түүхийн талаар ярьжээ
 
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.