Сэтгүүлч Э.Ижилболд БНСУ-ын tvN телевизийн нэвтрүүлэгт зочноор уригдаж, Монгол Улсынхаа түүхийн талаар ярьжээ. Энэ талаар тэрбээр "Солонгосын телевизэд зочноор уригдаж Монгол орныхоо түүхийн талаар ярилцлаа. tvN телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болох "벌거벗은세계사"-д оролцож эх орноо сурталчилсан нь сайхан байлаа.
Гадаад оронд сурч ажиллаж амьдарч байгаа бид чинь нэрнээсээ илүү "МОНГОЛ" хэмээх зургаан үсэгтэй эх орноороо овоглодог шүү дээ.
Дэлхийн талыг эзэлж байсан эх орныхоо талаар, тэр тусмаа Хубилай хааны талаар өгүүлсэн цагаан сарын баярын дугаар маргааш үзэгчдэд хүрэх юм билээ" хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!