Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕТГ: Ерөнхийлөгч Ц.Хуланд холбогдох хэргийг дахин хянах үүрэг УЕП-т өгсөн гэх мэдээлэл ХУДАЛ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх үеэр сэтгүүлч "Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг Ерөнхийлөгчийн зүгээс дахин шалгах чиглэл өгсөн эсэхийг лавлатал прокуророос "Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон" гэх хариултыг өгсөн юм.

Харин ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр "Ерөнхийлөгч УЕП-т ийм үүрэг өгөх эрх Үндсэн хууль болоод бусад хуулиар ч олгогдоогүй. Дээрх мэдээлэл нь худал" гэж мэдэгдлээ.

НИТХ-ын ээлжит II хуралдаанаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар болон бусад 15 асуудлын талаар хэлэлцэнэ
НИТХ-ын ээлжит II хуралдаанаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар болон бусад 15 асуудлын талаар хэлэлцэнэ
 
ХӨСҮТ: Монголчууд олноор зорчдог орнуудад улаанбурханы тохиолдол нэмэгдэж, дотоодод зөөвөрлөгдөх ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
ХӨСҮТ: Монголчууд олноор зорчдог орнуудад улаанбурханы тохиолдол нэмэгдэж, дотоодод зөөвөрлөгдөх ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.