“Өнө мөнхийн Монгол“ Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ТҮХ-ны анхдугаар хурал боллоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгаль хамгааллын олон улсын байгууллага хамтран “Өнө Мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар, экосистемийн хувьд үнэ цэнтэй газрыг өнө мөнхөд хамгаалах, үүнд шаардлагатай санхүүжилтээр байнга хангах тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаанд Монгол Улсын байгаль хамгааллын салбарт хийх юм. Энэхүү зардлын 71 сая ам.долларыг олон улсын хандивлагчдаас тусламжийн хэлбэр, үлдсэн 128 сая ам.долларын тогтвортой санхүүжилтийг бий болгох замаар хэрэгжүүлэх аж.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах үндсэн гурван зорилгыг дэвшүүлээд байна. Үүнд:

  • 2030 он гэхэд 14 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авч, нийт газар нутгийн 30%-ийг хамгаална.
  • Улсын тусгай хамгаалалттай бүх газрууд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болно.
  • Нийт 34 сая га газарт 24,000 – аас доошгүй малчин өрхийг хамруулсан байгалийн баялгийн зохистой ашиглалтыг нэвтрүүлнэ.

​​​​​​​

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг таалал төгссөнд  6 улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлж У.Хүрэлсүхэд захидал илгээжээ
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг таалал төгссөнд 6 улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлж У.Хүрэлсүхэд захидал илгээжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг  ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!