Д.Рэгдэл: Суурь мэдлэгтэй хүнийг багш болгохын тулд бүтэн нэг жил МУБИС дээр сургалт явуулах гээд үзээд байгаа. Цаана нь мөнгөний сонирхол байгаа байхгүй юу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр хуралдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийлэв.

-Их дээд сургууль бүр багш бэлтгэдэг болмоор байна. Би ОХУ-д сургууль төгссөн. Төгсөхдөө заах арга барил, сэтгэл судлал зэрэг баахан юм үзэж байгаад хичээл заах дадлага хийдэг байсан. Оросын дунд сургуульд нэг сар хичээл заагаад заар арга барилаар шалгалт өгөөд төгссөний дараа багшлах эрхтэй болдог. Харин манайд суурь мэдлэгтэй хүнийг багш болгохын тулд бүтэн нэг жил МУБИС дээр сургалт явуулах гээд үзээд байгаа. Цаана нь мөнгөний сонирхол байгаа байхгүй юу. П.Наранбаяр сайдын 45 хоногийн дамжаагаар багш бэлдэх санаачлагыг би их дэмжсэн. Одоо 45 хоногийн дамжаагаа болиод их дээд сургууль бүр багш бэлддэг болох хэрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!