Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худалдаа эрхлэгчид хямдрал, урамшуулал зарлахдаа иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг ЗӨВЛӨЛӨӨ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монополын эсрэг газар 2024 оны 12 дугаартай удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүндээ зарласан хямдрал, урамшууллын зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад бараа бүтээгдэхүүний үндсэн үнэ болон хямдарсан үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдарсан хувь, кассын үнэ зөрүүтэй, урамшууллын мэдээлэл ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлдэг нийтлэг зөрчил илэрлээ.

Тус газраас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хямдрал урамшуулал зарлахдаа холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар зөвлөмж хүргүүллээ гэж Монополын эсрэг газраас мэдээллээ.

СU сүлжээ дэлгүүрт танхайрсан этгээдийг шалгаж байна
СU сүлжээ дэлгүүрт танхайрсан этгээдийг шалгаж байна
 
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.