Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Алслагдсан бүс нутаг, хилийн застав, цэргийн анги, хүчний байгууллага, зорилтод бүлгийн хүүхдийг хамруулах хүүхэд харах үйлчилгээний төсвийг батлаад буй. Эмэгтэйчүүд болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлт, асрахуйн эдийн засгийг дэмжих зорилгоор хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ.

Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулж бага нутаг дэвсгэрт амьдарч буй хүүхдийг хамруулах юм. Тус үйлчилгээнд хамрагдах хүүхдийн дээд хязгаарыг тогтооход аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн судалгааг үндэслэжээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд та бүхэн харьяа аймаг орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн газар, хэлтэст хандан бүртгүүлэх юм байна.

Импорт 2023 оны мөн үеэс 25.5 хувиар өсжээ
Импорт 2023 оны мөн үеэс 25.5 хувиар өсжээ
 
ФОТО: Агаарын бохирдол, татварыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд болж байна
ФОТО: Агаарын бохирдол, татварыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд болж байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!