ТЦА: Олон удаагийн торгуулиа төлөөгүй 120 ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ ХАССАН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг 3 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах хуультай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 заалтад заасанчлан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна" гэж заасан байдаг.

Хуульд заасны дагуу олон удаагийн торгуулиа төлөөгүй жолооч нарт авсан хариуцлагын арга хэмжээний талаар ТЦА-наас тодруулахад "Олон удаагийн торгуулиа төлөөгүй хөдөлгөөнд оролцсон жолоочийн жолоодох эрхийг НЭГ жилээр хасаж эхэлсэн. Өнгөрсөн 12 дугаар сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл 120 ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ ХАССАН" гэлээ.

Б.Жавхлан: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал ирэх оны төсөвт ТӨРИЙН НУУЦАД хамаарч тусгагдсан
Б.Жавхлан: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал ирэх оны төсөвт ТӨРИЙН НУУЦАД хамаарч тусгагдсан
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!