Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал ирэх оны төсөвт ТӨРИЙН НУУЦАД хамаарч тусгагдсан

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын 2025.01.09-ний өдрийн чуулганы хуралдаан түр завсарлалаа. Энэ үеэр Монгол Улсын 2025 оны төсөвт тусгасан ч санхүүжилтийн дүн тодорхойгүй зарим үйл ажиллагааны талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Тодруулбал, Хөшгийн хөндийд барихаар яригдаж буй Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардалд ирэх оны төсөвт хэчнээн төгрөгийн санхүүжилт тусгасныг тодруулахад "Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал энэ оны төсөвт суугдсан. Гэхдээ нууцын төсөвт суугдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн нууцад хамаардаг, нууцаар хэлэлцэгддэг асуудлуудын хүрээнд төсөвт орсон тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Дашрамд санууахад, УИХ-ын чуулганы 12 дугаар сарын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардалд 676 тэрбум төгрөг төсөвлөх тухай мэдээлэл гарч байсан юм.

Нефтийн экспорт буурчээ
Нефтийн экспорт буурчээ
 
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.