О.Номинчимэг: Нийслэлийн прокурор яагаад гэнэт П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах санал гаргав гэдэг нь өөрөө НОЦТОЙ асуудал

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 51 секунд

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэрэгт буруутган өнгөрсөн тавдугаар сард ХУД-ийн ЭХААШ-ээс баривчлах шийдвэр гаргасан ч хоёр хоногийн өмнө Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Эл асуудал нь улс төрийн хүрээнд төдийгүй, олон нийтийн дунд шүүх байгууллага авлигачдын нөлөөнд автаж шийдвэр гаргасан гэх шүүмжлэлийг дагуулаад буй.Тэгвэл энэ талаар хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Шүүх байгуулах тухай хуульд Эрүү болон иргэний процессын хуульд заасан тохиолдолд хялбаршуулсан ажиллагааны журмаар зарим хэргүүдийг шийднэ. Хэргийн харъяалал нь Хялбар ажиллагааны шүүх байна гэж заасан байдаг байна. Гол концепц нь шүүхийн ачааллыг бууруулах зорилготой байгуулсан. Харин Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг дан ганц шүүх байгууллагын шийдвэр гэж харахаас илүүтэй шүүх процессыг бүхэлд нь харах ёстой гэж харж байна.

Жишээ нь, П.Цагааны асуудалд шүүхийн баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах саналыг нийслэлийн хяналтын прокурор яагаад гаргах болов гэдэг нь илүү ноцтой. Өөрөөр хэлбэл түүнийг Сингапурт саатуулагдаж, тус улсын шүүхээс Монгол Улсад хүргэх тухай асуудал шийдэгдэхээс өмнө Хялбар ажиллагааны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлт, прокурорын саналаар баривчлах шийдвэрийг нь хүчингүй болгосон асуудал үүссэн.

Уг нь баривчлах шийдвэр өнгөрсөн оны тавдугаар сард гарчихсан юм билээ. Түүнээс хойш бүтэн найман сарын хугацаанд тэр хүн баривчлах тогтоолтой явж байсан гэсэн үг. Гэтэл яг баривчлах, буцаан авч ирэх боломж нь бүрдээд Сингапурт саатуулагдаад, олон улсын хууль эрх зүйн процесс нь явж байх үеэр гэнэт яагаад нийслэлийн хяналтын прокуророос баривчлах шаардлагагүй юм байна гээд шүүхэд саналаа оруулав гэдэг нь хуульчдын дунд их анхаарал татах асуудал. Нөхцөл байдал юунаас болж өөрчлөгдөв, ямар нотлох баримт шинээр авагдсан болоод, юуг үндэслэж ийм санал гаргаж Хялбар ажиллагааны шүүхээр "шууруулав" гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай байх.

ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!