Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөд хүрч хот төлөвлөлтийн шинэ орчин бүрдүүлж хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгааг төсөл санаачлагч танилцуулав.

Тиймээс “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийн төсөлд томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Тухайлбал, Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгож, төвлөрлийг бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн, нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ.

Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд хот байгуулахаар санаачилж буйгаа танилцуулсан юм.

БАЙНГЫН ХОРОО: Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ
БАЙНГЫН ХОРОО: Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ
 
ЧУУЛГАН: “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
ЧУУЛГАН: “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!