Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг дурдлаа.

Улмаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжив.

Аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлнэ
Аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлнэ
 
Э.Баттулга: Байгаль орчны салбарын хуульд заагаагүй болон давхардсан эрх олгосон 10 журмыг цуцаллаа
Э.Баттулга: Байгаль орчны салбарын хуульд заагаагүй болон давхардсан эрх олгосон 10 журмыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.