Автомашины улсын дугаар шинээр хэвлүүлэх үнэ нэг дахин нэмэгдэж, 100 мянган төгрөгт хүрчээ. Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй гэх шийдвэртэй холбоотойгоор улсын дугаарын үйлдвэрүүд үнэ ээ нэмсэн байна.
Бид улсын дугаар хэвлэдэг газруудын төлөөлөлтэй холбогдож энэ талаар тодруулахад,
"GL" улсын дугаарын үйлдвэр: Урд, ард 2 дугаар нийлээд 100 мянган төгрөг. Өмнө нь 50 мянган төгрөгөөр хэвлэдэг байсан ч оны өмнө нэмэгдсэн. Улаанбаатар хотын дугаарыг хэвийн олгодог байхад өдөрт 10-20 дугаар хэвлэлдэг байсан бол олгохгүй гэх шийдвэр гарснаас хойш зарим өдөр нэг ч дугаар хэвлэхгүй сул зогсож байна. Үүнтэй холбоотойгоор улсын дугаар хэвлэдэг үйлдвэрүүд ажилчдын цалингаа тавьж, түрээсээ төлж чадахгүйд хүрсэн учраас бүгд үнэ ээ нэмсэн.
"Ихэр авто" улсын дугаарын үйлдвэр: Урд, ард 2 дугаар нийлээд 100 мянган төгрөг. Нэг ширхэгээрээ бол 50 мянга. Үнэ нэмэгдээд 20 гаруй хонож байна.
"Эхлэл ургац" улсын дугаарын үйлдвэр: Хосоороо 100 мянган төгрөг. Өмнө нь 50 мянган төгрөг байсан. Бусад газрууд 12 дугаар сарын эхээр нэмээд бүгд нэмэгдсэн. Тиймээс бид оны сүүлээр үнэ ээ нэмсэн.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!