ШУУРХАЙ: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах саналыг прокуророос гаргасныг маргааш 09.00 цагт хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас шалгаж буй.

Энэ дагуу ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад хүсэлт гаргажээ.

Тодруулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байна. Улмаар шүүх уг хүсэлтийг маргааш буюу энэ сарын 7-ны 09.00 цагаас хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг ЭХТА-н 18.3-1, 18.6-2.2.2-т заасан хэрэгт шалгаж буй. Дашрамд сануулахад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "П.Цагааныг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Интерполын шугамаар олон улсад зарласантай холбогдуулж гадаадад зорчиж байна гэх мэдээлэл Монгол Улсад ирсэн. Одоогоор хорьж, саатуулаагүй байна.

Интерполоор зарласан тохиолдолд хоёр төрлийн шийдвэр гардаг. Баривчлах тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс Монголд авчрах, баривчлах асуудал прокурор, шүүхийн шатанд шийдэгдэнэ гэсэн үг" хэмээн мэдээлж байв.

УОК: Урт хугацаанд шахмал түлшийг хязгаарлаж, халаалтын технологийг нэвтрүүлнэ
УОК: Урт хугацаанд шахмал түлшийг хязгаарлаж, халаалтын технологийг нэвтрүүлнэ
 
Ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3422 төгрөгтэй тэнцэж байна
Ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3422 төгрөгтэй тэнцэж байна
Сэтгэгдэл (22)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!