Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хавдрын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллах 1500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуульд суралцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эмнэлгийн барилгад шаардагдах эрхний ээлжийн санхүүжилтийг энэ оны төсөвт тусгаад буй.

Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.

Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллах юм.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог байна.

Боловсролын яам 2025 оныг “Багшийн ёс зүйн жил“ болгон зарлахаар болжээ
Боловсролын яам 2025 оныг “Багшийн ёс зүйн жил“ болгон зарлахаар болжээ
 
Ж.Баярмаа: Эмгэнэлт нүцгэн үнэний хажуугаар нүдээ анин дуугүй өнгөрч чадахгүй. ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа
Ж.Баярмаа: Эмгэнэлт нүцгэн үнэний хажуугаар нүдээ анин дуугүй өнгөрч чадахгүй. ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.