Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: П.Цагааныг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр ЕТГ-ын дарга асан П.Цагаантай холбоотой асуудлаар "Түүнийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Интерполын шугамаар олон улсад зарласантай холбогдуулж гадаадад зорчиж байна гэх мэдээлэл Монгол Улсад ирсэн.

Одоогоор хорьж, саатуулаагүй байна. Интерполоор зарласан тохиолдолд хоёр төрлийн шийдвэр гардаг. Баривчлах тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс Монголд авчрах, баривчлах асуудал прокурор, шүүхийн шатанд шийдэгдэнэ гэсэн үг.

П.Цагаан нь Сингапурт байгаа талаарх мэдээлэл бидэнд ирсэн. Түүнийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байгаа" гэсэн юм.

АТГ: “Цахим эрүүл мэнд“ төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулсан БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг улсад эргүүлэн төлүүлж,  зээлийн хүүг төсвөөс төлж байсныг зогсоожээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.