“Selenge Bodons” баг Двайт Ховард, Демаркус Козинс нарыг багтаа нэгтгэхээр болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, тус багаас мэдэгдэл гаргасан байна. Тэд, "“Selenge Bodons” дээд лигийн баг (“Бодонс спорт менежмент” ХХК) нь NBA од тоглогч Двайт Ховардаас гадна Демаркус Козинсийг Плэй-Оффын шатанд багтаа тоглуулахаар хэлцэл хийж буй нь үнэн бөгөөд ямар нэгэн сонголт хийж, гэрээ хараахан байгуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Асуудал эцэслэн шийдэгдээгүй, тамирчдын албан ёсны агент, хуулийн фирмүүдтэй харилцан санал солилцож, гэрээний нөхцөлүүдээ ярилцаж буй энэ эгзэгтэй цаг үед гэрээ байгуулсан мэт ойлголт төрүүлж, ташаа мэдээлэл олон нийтэд зарим сайт, пэйжээс гаргаж буйд харамсаж байна.
“Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс албан мэдээлэл хийгээгүй байхад буруу ташаа мэдээлэл өгөх нь хэлцлийг бүхэлд нь нураах эрсдэлтэйг анхааруулж байна!
Иймд Msports.mn сайтын хамт олонд ташаа мэдээллээ залруулж, Козинст Сэлэнгэ Бодонсын жэрси өмсуулсэн зураг постлохгүй байхыг хатуу анхааруулъя" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!