Сагсанбөмбөгийн тамирчин А.Базаргүр МЭДЭГДЭЛ гаргалаа. МЭДЭГДЭЛД:
"Миний бие Алтанцаг овогтой Базаргүр нь Сагсанбөмбөгийн Дээд лигийн баг болох "Сэлэнгэ бодонс" багтай 2025 оны хоёрдугаар сарын 28-наас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан.
Гэвч "Сэлэнгэ бодонс" багийн зүгээс 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр "Тамирчин А.Базаргүр нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн" гэж худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацаж, гэрээг цуцлах болсноо мэдэгдсэн нь эсрэгээрээ миний нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон.
Миний бие өнөөдрийг хүртэл багийн удирдлагын зүгээс гэрээ цуцлаад байгаа шалтгааныг тодорхой тайлбартайгаар мэдэхийг хүлээцтэй хандсан бөгөөд надад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэх үйлдэл байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.