Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр 10 дугаар сард хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг шийдвэрийг баталгаажуулсан байдаг.
Тодруулбал, 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байна.
Дашрамд сануулахад, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.
Үүнд:
- Хүн амын амьжиргааны доод түвшин
- Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
- Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
- Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
- Инфляц хамаарна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!