УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлаар санал хураалт явууллаа. Эл санал хураалтад оролцсон гишүүдийн 72 нь дэмжсэн санал өгснөөр Улаанбаатар хотын “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг эцэслэн баталсанд тооцлоо.
УИХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.