Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 11-12 дугаар сард "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг зохион байгуулдаг. Энэ удаагийн аяныг Татварын ерөнхий газар Жендэрийн үндэсний хорооны ажлын албатай хамтран амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн албан хаагчдадаа хандан үг хэлж, Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийн гол илэрхийлэл болсон цагаан туузыг нийт албан хаагчдын энгэрт зүүж анх 1989 онд Канад Улсад үүссэн “Цагаан туузтан”-ын хөдөлгөөний түүх, зорилгыг таниулав. Цагаан тууз зүүсэн хүн охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлнэ. Цагаан тууз зүүснээр “Бидний ирээдүй эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй байх болно” гэдгийг илэрхийлэх нэг арга зам юм.

Жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох арга замуудын нэг нь олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх явдал юм. Энэ хүрээнд татварын ерөнхий газар байгууллагын албан хаагчдын мэдээллийн цагаар дамжуулан “Жендэрт суурилсан хүчирхийлэл”-ийн талаар албан хаагчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн нөлөөллийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэв.

БАЙНГЫН ХОРОО: Хотын дарга Х.Нямбаатар “Тавантолгой түлш“ ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар мэдээлэл өгнө
БАЙНГЫН ХОРОО: Хотын дарга Х.Нямбаатар “Тавантолгой түлш“ ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар мэдээлэл өгнө
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!