Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Ер нь хохирлыг төр хариуцаад яваад байгаа. Ялангуяа 1937 оны их хэлмэгдүүлэлтийн хохирлыг. Төр хариуцна гэдэг чинь татвар төлөгчид хариуцаж байгаа. Төр гэж юу байх вэ дээ. Гэтэл төрийн аливаа буруу шийдвэрийг хүн л гаргаж байгаа. Хохирлыг төр нөхөн төлсөн байхад эргээд тэр шийдвэрийг гаргасан эрх мэдэлтэн албан тушаалтнуудаас нь хохирлыг заавал гаргадаг байх ёстой. Хичнээн сүүлийн үеийн дарга байлаа гээд "Миний өмнөх даргын асуудал. Надтай хамаагүй" гэж болохгүй. Хариуцлагыг нь нэхдэг байхгүй бол орхигдоод л явна.
Ялангуяа манайх шиг төр засаг, дарга нар нь байнга солигдож байдаг учраас хариуцлагын асуудал маш чухал. Хохирол тооцно гэдэг нь эргээд тэр шийдвэрийг гаргасан хүн дээр заавал очиж хохирлоо барагдуулдаг байх ёстой. Тэгвэл тэр асуудал эзэнтэй болно. Төр гээд эзэн биегүй юм руу явчих гээд байгаа талтай.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!