СУДАЛГАА: Төв замд ойр байрладаг сургуулийн сурагчид автомашины гаралтай агаарын бохирдолд илүү өртдөг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдав.

------------------------

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлэх 2022 оны судалгаанд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиуд хамрагджээ. Энэхүү судалгааны үр дүнгээс Боловсролын сайд П.Наранбаяр илтгэлдээ танилцууллаа. Хотын төвийн сургуулийн анги танхимын дотоод орчинд нүүрсхүчлийн хийн агууламж өндөр, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиудад хэт өндөр гарчээ. Үүнд анги дүүргэлт шууд хамааралтай гэдгийг тодотгов. Анги танхим дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ хаврын улиралд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.3 дахин их, агаарын хэм хэмжилт хийсэн анги танхимын 88.7 хувьд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, харьцангуй чийгшил 74 хувьтай гарсан байна.

Ачаалал ихтэй, төв замд ойр байрладаг зарим сургууль автомашины гаралтай агаарын бохирдолд илүү өртдөг байна. Ерөнхий боловсролын сургуулиудын барилгын 69 хувь нь 2000 оноос өмнө баригдсан буюу насжилт өндөртэй барилгад байрлаж байгаа гэлээ. Барилгын насжилт нь дотоод орчны тоосонд агуулагдах хүнд металлын хуримтлалыг нэмэгдүүлдэг байна. Үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулиудын орчны аюулгүй байдал, ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд ерөнхий боловсролын 882 сургууль өөрийн үнэлгээгээ хийсэн талаар дурдаж, энэ талаар дэлгэрэнгүй танилцуулав.

2024 оны 8, 9 дүгээр сард 635 сургууль, цэцэрлэгт хийсэн хяналт шалтгалт явуулсан бөгөөд тус хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлын талаар танилцуулав. Илтгэлийнхээ төгсгөлд цаашид боловсрол, сургалтын байгууллагын дотоод орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг танилцуулав.

ШУУД: Утааны асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийж байна
ШУУД: Утааны асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийж байна
 
ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЕАЭЗХ-той худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЕАЭЗХ-той худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!