Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн ордонд “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 38 секунд

Арванхоёрдугаар сарын 16-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

09:30 цагт: “Туушин"-д: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллагаас “БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8805-7167, 8086-3288.

10:00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болно.

10:00 цагт: Хэвлэлийн зар: Шадар Сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан хяналтын ажлын хэсэг “Хүчит шонхор” хүнсний захад ажиллана. Утас: 9900-6045.

10:00-15:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

10.00-13:00 цагт: Төрийн ордонд: “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнийн хүрээнд:

  • Дотоод орчны бохирдол, урьдчилан сэргийлэхэд салбарын уялдааг сайжруулах хэлэлцүүлэг,
  • Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудал салбар хуралдаан,
  • Сэтгэцийн эрүүл мэнд ба салбарын уялдаа салбар хуралдаан тус тус болно.

11:00 цагт: ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг танилцуулна.

12:00 цагт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж байгаа талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлнэ. Утас: 8010-0107, 8805-9506.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

Төгрөгийн хадгаламж өссөн ч сүүлийн нэг сард валютын хадгаламж нэмэгджээ
Төгрөгийн хадгаламж өссөн ч сүүлийн нэг сард валютын хадгаламж нэмэгджээ
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.