Он гарсаар эхний 11 сарын байдлаар төгрөгийн хадгаламж 21.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 276.2 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өссөн дүн бол өмнөх оны мөн үеэс 5.2 их наяд төгрөг буюу 32.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Төгрөгийн хадгаламжийн 86 хувь нь буюу 18.1 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж бол 14 хувь буюу 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 76.5 (1.7%) тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх оны мөн үеэс 325.3 (6.7%) тэрбум төгрөгөөр буурсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Тус хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн 11 сарын дүн мэдээг танилцуулна.
Төгрөгийн хадгаламж өссөн ч сүүлийн нэг сард валютын хадгаламж нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.