Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй зэрэгцээд утаа, түгжрэлийн асуудал хөндөгдөж буй энэ өдрүүдэд сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Эрүүл мэндийн яам, Боловсролын яам долоо хоног бүр томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын мэдээллүүдийг солилцож байгаа. Нэгэнт хичээлийн жилийн бүтцээ улирлын онцлог, нөхцөл байдалтай уялдуулан баталсны дагуу мөрдөнө. Эрүүл мэндийн яамны тогтоол, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах бөгөөд өнөөдрийн байдлаар сурагчдыг цахимаар хичээллүүлэх буюу карентилах нөхцөл үүсээгүй" гэв.

Ирэх долоо хоногоос хуваарийн дагуу нэг, хоёрдугаар ангийн сурагчид амарч эхлэх бол дараагийн долоо хоногоос нь гурваас тавдугаар ангийнхан амарна. Харин ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэх юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг “Албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн“ гэж үзэн, АТГ-т шалгуулахаар өгчээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг “Албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн“ гэж үзэн, АТГ-т шалгуулахаар өгчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ