Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨЛӨВ: Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33-38 хэм хүрч хүйтэрнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

2024 оны 12-р сарын 14-нөөс 2024 оны 12-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14, 15-нд тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

14-нөөс өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 хэм, өдөртөө -20...-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -13...-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -11...-16 хэм, өдөртөө 0…-5 хэм, бусад нутгаар шөнөдөө -18…-23 хэм, өдөртөө -7...-12 хэм хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
 
Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.