Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: ЗГ төсөв дээрх “ПОПРОЛ“-оо татмаар байна. УИХ ажлыг нь хийлгэхгүй байгаа юм шиг ярьж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал хураалт явууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шуудхан хэлэхэд Засгийн газар төсөв дээр попролоо татчихмаар байна. Яагаад гэвэл энэ заалт хуульд байсан байгаагүй Засгийн газар төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийн хувь олон улсын дотоодын аудит хяналт шалгалтыг хийдэг. Хийсээр ирсэн. Угаасаа хийх үүрэгтэй. Энэ заалт л орж байж аудит хийнэ гэсэн юм байхгүй. Хэрэв олон улсын аудит хийх гэж байгаа бол улсын төсөв дээр мөнгөн дүнгийн тавьдаг. Гэтэл олон улсын аудит хийлгэе гэж төсөвт нэг ч төгрөг оруулж ирээгүй шүү дээ. Энэ гарзгүй заалт. Тэгэхээр энэ попролоо болих хэрэгтэй" гэлээ.

Хан-Уул дүүрэг цэргийн алба хаах хугацаа дууссан дайчдад хүндэтгэл үзүүлэв
Хан-Уул дүүрэг цэргийн алба хаах хугацаа дууссан дайчдад хүндэтгэл үзүүлэв
 
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.