УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох хууль тогтоомжийн заалтуудад санал хурааж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг санал өгөх төхөөрөмжөө зөв ажиллуулах хэрэгтэй гэв.
Тэрбээр "Анхаарлаа төвлөрүүлээд, төхөөрөмжтэйгөө зөв харьцаж л байвал ТӨХӨӨРӨМЖ ГАЦСАН гэх ойлголт байхгүй гэдгийг та бүхэн өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү" гэв.