2024 онд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 59317 оюутан байгаагаас өнгөрсөн 9 сарын байдлаар 36808 оюутан буюу 62 хувь нь ЭМД-д хамрагдаад байна.
Таны төлсөн шимтгэл хайртай, дотны хүмүүсийн тань болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг. Шимтгэлээ тогтмол төлдөг танд баярлалаа.