ХҮНСЧДИЙН ХОЛБОО: Евразийн эдийн засгийн холбоотой ТҮР ГЭРЭЭ байгуулах гэж буй нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 26 секунд

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэж, түр гэрээ байгуулах асуудал нийтэд ил болж, олны анхаарлыг багагүй татаад байгаа. Тэгвэл Монголын Хүнсчдийн холбооноос мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

"Манай улс БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Армени, Беларус, Казахстан, Киргиз, ОХУ-тай худалдааны түр буюу завсрын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулсан алхам болж байна.

Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай хийхээр төлөвлөж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний импортыг эрчимжүүлж, их гүрний нөлөөнд автах эрсдэл дагуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа юм. Олон улсын жишгээр энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэлдээ импортын өндөр татвараар хамгаалалт хийсэн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжил буурай орнуудаас татах түүхий эдээ нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Гэтэл манай тохиолдолд аль хэдийнээ Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гадны импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байна.

Энэ бол зөвхөн хүнсний салбар төдийгүй дотоодын бүх үйлдвэрлэгч нарт хамаатай. Ялангуяа ОХУ нь экспортлогч аж ахуй нэгжүүддээ тээвэр логистик, судалгаа хөгжүүлэлт, тоног төхөөрөмж худалдан авалт, оюуны өмчийг гадаад зах зээлд бүртгүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэргүүтэй чиглэлээр өргөн хүрээнд төрөөс татаас олгодог. Энэ нь үнийн хувьд ямар ч өрсөлдөх чадвар бидэнд олгох боломжгүй бөгөөд ОХУ болон тус Холбооны гишүүн улс орнууд нь үйлдвэрлэгч, экспортлогч орон тул Монгол Улсаас хийх экспорт их гүрнүүдийн зах зээлд ч боломж бүрдэхгүй юм. Мөн түүнчлэн олон улсын худалдааны хориг арга хэмжээнд ороод байгаа улс орнуудтай яаран хэлэлцээр хийх нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд эрсдэл дагуулахаар байна.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Япон Улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс манай улсын гадаад худалдааны алдагдал үнэмлэхүй өндөр хэвээр бөгөөд импорт хэд дахин нэмэгдэж байгаа нь бидэнд өгөөжгүй гэдэг нь батлагдаж байна.

Иймд дотоодын хэрэглээг бүрэн хангаж байгаа, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид төдийлөн бүрэн хамарч чадахгүй байгаа УИХ-ын 36-р тогтоолыг үл харгалзан нийтлэг эрх ашгийг ханган, хүнсний салбарын ирээдүйн хөгжлийг өргөн агуулгаар нь нухацтай харж, дээрх худалдааны гэрээ, хэлэлцээрүүдийг зогсоох, хойшлуулахыг мэдэгдэж байна" гэлээ.

М.Өлзийчимэг: Өөрсдийнх нь саналд үндэслэн Налайхын ганданд шавилан суулгасан нь ҮНЭН. Нэгэнт болохгүй гэж үзсэн учраас таван хүүхдээ “Өнөр бүл“ төвд буцаан авч ирсэн
М.Өлзийчимэг: Өөрсдийнх нь саналд үндэслэн Налайхын ганданд шавилан суулгасан нь ҮНЭН. Нэгэнт болохгүй гэж үзсэн учраас таван хүүхдээ “Өнөр бүл“ төвд буцаан авч ирсэн
 
Б.Оюунцэцэг:”Оюут” брэнд АНУ-ын зах зээлд гарч эхэллээ
Б.Оюунцэцэг:”Оюут” брэнд АНУ-ын зах зээлд гарч эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!