Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хайлаар дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Сонгинохайрхан дүүрэг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол спорт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, соёл аялал жуулчлал, эрүү мэнд, газар тариалан мал ахуйн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцохоор санамж бичиг байгуулав.

“Санамж бичиг”-т Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Хайлаар дүүргийн дарга Юү Минь нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Арга хэмжээнд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо, Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хайлаар дүүргийн худалдаа, усан боомтын газрын дарга Жан Юепэн, Хайлаар дүүргийн соёл, биеийн тамир, аялал жуулчлалын газрын дарга Дэ Шюхүй, Хайлаар дүүргийн Боловсролын газрын дарга Ван Жиган нар оролцлоо.

БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Хайлаар хотын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургууль, Олон Улсын Хүүхдийн Найрамдал зуслан, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Талууд өмнө нь 2012 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж байсан туршлагатай.

“Дох-той тэмцэх өдрийг угтсан сарын ажил”-ыг эхлүүллээ
“Дох-той тэмцэх өдрийг угтсан сарын ажил”-ыг эхлүүллээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.